Оюутны зөвлөл

8haRi62shGwAEcj.png

Тус сургуулийн оюутны зөвлөл 2000 онд байгуулагдаж сургуулийн удирдлага болон зохион байгуулалтын гол нэгжүүдтэй ажил үүргийн холбоотой ажиллаж дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус зөвлөл сургуулийн хичээлийн байранд байрлаж гишүүний татвар, сургуулийн төсөв, өөрийн үйл ажиллагаанаас олох орлого зэргээр өөрийн төсвийг бүрдүүлж, урлаг спорт болон цаг үеийн уралдаан тэмцээн, төгсөлтийн баяр, оны шилдэг оюутан шалгаруулах зэрэг МОХ-ны дүрэм болон сургуулийн дотоод журамд заасан үйл ажиллагааг явуулж ирсэн.

Оюутны зөвлөл нь тэргүүн, зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, тус сургуульд суралцагч бүх оюутнууд, гэсэн бүтэцтэй. Тус сургуульд сурч буй бүх оюутан сурагчдаас жилд 2 удаа санал асуулга авч шинэ хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөөгоо боловсруулан хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачлагатай оролцдог уламжлалтай.  Mанай оюутнууд суралцах хугацаандаа нийгэмд чиглэсэн асуудал дэвшүүлсэн ном бичиж номын баяраа тэмдэглэж сонинд нийтлүүлэх, телевизээр сурталчлахад анхаарч ажилладаг. Сүүлийн 5 жилийн дотор Б. Чингис, Г. Батбаатар, О. Лхагва зэрэг оюутнууд “Би ирлээ”, “Бухимдсан сэтгэлийн ардчилсан захиа”, болон “Чимээгүй сэтгэл” зэрэг ном бичиж хэвлүүллээ.

Бид Монголын ирээдүйг оюутны өнөөдөр хийгээд маргаашаар төсөөлдөг.

Харилцагч байгууллагууд