Түүхэн замнал

  • 2000 он. ШУА-ийн ерөнхийлөгч акад. Б. Энхтүвшин, акад. Г. Чулуунбаатар, доктор Ё. Цэгмэд нарын санаачилгаар Шинэ иргэншил дээд сургууль үүсгэн байгуулагдав.
  • 2002 он. Өөрийн эзэмшлийн сургалтын байртай болов.
  • 2003 он. Магистрын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.
  • 2004 он. Сургуулийн материаллаг баазыг сайжруулах үүднээс иж бүрэн интернет мэдээллийн төвийг байгуулав.
  • 2005 он. Магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль болов.
  • 2006 он. Сургуулийн байрыг өргөтгөн, сургалтын орчныг сайжруулав.
  • 2006 он. Нийгмийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей ангийг нээж анхны элсэгчдээ авав.
  • 2007 он. Лицей ангийн суурин дээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулан шаталсан сургалтын эхлэлийг тавив.
  • 2007 он. Эчнээ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.
  • 2009 он. Сургуулийн төв байранд их засвар хийж, сургалтын таатай орчныг бүрдүүлэв.
  • 2010 он. Хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн сургууль болов.
  • 2012 он.  БШУЯ-ны дээд боловсролын байгууллагын аттестатчлалд амжилттайгаар хамрагдав.
  • 2015 он. Шинэ Иргэншил Дээд сургууль 15 жилийнхээ ойг тэмдэглэв.

Харилцагч байгууллагууд