Гадаах хамтын ажиллагаа

Шинэ иргэншил дээд сургууль гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль ОХУ, БНХАУ, БНСУ-ын их дээд сургуулиудаас гадна дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна.

Шинэ иргэншил дээд сургууль нь Олон улсын хурал зохион байгуулах, төсөл хөтөлбөр хамтарч хэрэгжүүлэх, сургалтын материал, ном солилцох зэргээр гадаад харилцаагаа өргөжүүлэв.

 Гадаадын түнш байгууллагууд

  1. БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Шилийн гол" ажил мэргэжлийн дээд сургууль
  2. БНСУ-ын Солонгос хоолны олон улсын институт /Жонжу Их сургууль/
  3. Берлиний чөлөөт их сургууль
  4. ӨМӨЗО-ны Ундрал дээд сургууль
  5. БНХАУ-ын Ахмад профессоруудын нийгэмлэг
  6. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, төвд судлалын хүрээлэн
  7. БНХАУ-ын Бээжингийн цөөнх үндэстний их сургууль
  8. Энэтхэг улсын “Jawaharlal Nehru”-ийн их сургууль

 3Wg2Eq0dkoEXi6x.JPG

БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН "ШИЛИЙН ГОЛ" ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

2016 оны 11-р сарын 14-ний өдөр Шинэ Иргэншил дээд сургууль БНХАУ-ын Өвөр Монголын Шилийн гол аймгийн “Шилийн гол” ажил мэргэжлийн дээд сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран дараах чиглэлээр хамтран ажиллаж болсон юм. Үүнд:

  • Нүүдлийн соёл иргэншлийн асуудлаар хоёр сургуулийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудыг солилцох, энэ чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах.
  • Хоёр сургуулийн багш нарын болон Нүүдлийн соёл иргэншлийг судлах хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээлийг хоёр талын судалгааны ном, сэтгүүлд нийтэлж байх.
  • Сургуулийн сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх /Нарийн бичгийн дарга албан хэргийн лабораторийг тохижуулах/
  • Аялал жуулчлал Хятад хэл хамтран 3+1 хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Шинэ Иргэншил МСҮТ-ийн суралцагчдын солилцоо болон дадлага сургалтыг зохион байгуулах.

 

mmErqxEtE71e3ot.JPG

БНСУ-ЫН ЧОЛА АЙМГИЙН ОЛОН УЛСЫН СОЛОНГОС ХООЛНЫ ИНСТИТУТТЭЙ  ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Солонгос болон монгол үндэсний хоолны соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож гарын үсэг зуран дараах чиглэлээр хамтран ажиллаж болсон юм. Үүнд:

1.      Хоёр талын хамтын ажиллагааны цогц системийг боловсруулах;

2.      Монгол, Солонгос үндэсний хоолны мэргэшсэн тогооч бэлтгэх 1+1 хамтарсан хөтөлбөрийг боловсруулж 2017-2018 оны хичээлийн жилээс сургалтыг эхлүүлэх;

3.      Судалгааны хамтарсан төвийг байгуулах;

4.      Багш, оюутан солилцооны хөтөлбөрийг боловсруулах;

Мөн түүнчлэн хоёр талын хөгжлийг дэмжих ба хамтарсан (R&D) инновацийн судалгаа хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Харилцагч байгууллагууд