Бидний тухай

ЗАХ ЗЭЭЛ БОЛОН НИЙГЭМ, ИРГЭДИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДАХ ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН МЭРГЭЖЛИЙН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ОРШИНО.

                             87YAFkbkN0OX135.jpg

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын шийдвэрийн дагуу 1998 онд Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнг Улаанбаатар хотноо байгуулсан юм: Тус хүрээлэнд Иргэншил судлалаар мэргэжилтэн бэлтгэх, эрдэмтдийн залуу халааг буй болгох зорилгоор “Шинэ иргэншил” дээд сургуулийг акад. Б.Энхтүвшин, акад. Г.Чулуунбаатар, доктор Ё.Цэгмэд, проф. Х.Галя, О.Хөхөө нарын санаачилгаар үүсгэн байгуулж “Иргэншил судлаач”, “Албан хэргийн менежмент” бакалаврын мэргэжлийг Монгол анх шинээр бий болгож, энэ чиглэлээр төр, иргэд, нийгмийн захиалгыг хангахыг зорьсон болно. Үүнийг нь БСШУ-ны Сайдын 2000 оны 127 дугаар тушаалаар баталгаажуулан, 2000 оны 9 дүгээр сарын 15-нд анхны хичээлээ эхэлж байлаа.

Шинэ иргэншил дээд сургууль нь 2004  онд анхны төгсөлтөө хийснээс хойш албан харгийн менежмент, иргэншил судлаач- багш, аялал жуулчлалыг менежмент, нягтлан бодох бүртгэл, банк санхүүгийн менежмент, монгол судлал, хэл шинжлэл, боловсрол судлал ба удирдлага, бизнесийн удирдлага зэрэг чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгож байна.    

Өнөөдөр манай сургуульд 10 гаруй мэргэжлээр диплом, бакалавр, магистрын хөтөлбөрөөр 600 гаруй оюутан, сурагчид суралцаж байна. Шинэ иргэншил дээд сургууль нь өөрийн эзэмшлийн байр, 9000м2 эдэлбэр газартайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд манай сургууль 10 мэргэжлээр 500 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасны 80 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан байна. Тус сургуульд 34 эрдэмтэн багш ажилладаг ба 27 хувь нь эрдмийн зэрэг цолтой профессор багш нар юм.

Манай багш нар сурах бичиг, нэг сэдэвт бүтээл туурвих, суурь судалгааны төсөл удирдах, гүйцэтгэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, магистр, докторын ажил удирдах, оюутны эрдэм шинжилгээний ажилд зөвлөх зэргээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа ахиц дэвшил гарган ажиллаж байна.

Шинэ иргэншил дээд сургууль багшлах боловсон хүчин, сургалтын орчин, материаллаг баазын хувьд стандарт шаардлагын түвшинд хүрсэн дээд сургууль болон өргөжин хөгжиж байна.

Түүхэн хөгжил

  • 2000 он. ШУА-ийн ерөнхийлөгч акад. Б. Энхтүвшин, акад. Г. Чулуунбаатар, доктор Ё. Цэгмэд нарын санаачилгаар Шинэ иргэншил дээд сургууль үүсгэн байгуулагдав.
  • 2002 он. Өөрийн эзэмшлийн сургалтын байртай болов.
  • 2003 он. Магистрын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.
  • 2004 он. Сургуулийн материаллаг баазыг сайжруулах үүднээс иж бүрэн интернет мэдээллийн төвийг байгуулав.
  • 2005 он. Магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль болов.
  • 2006 он. Сургуулийн байрыг өргөтгөн, сургалтын орчныг сайжруулав.
  • 2006 он. Нийгмийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей ангийг нээж анхны элсэгчдээ авав.
  • 2007 он. Лицей ангийн суурин дээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулан шаталсан сургалтын эхлэлийг тавив.
  • 2007 он. Эчнээ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.
  • 2009 он. Сургуулийн төв байранд их засвар хийж, сургалтын таатай орчныг бүрдүүлэв.
  • 2010 он. Хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн сургууль болов.
  • 2012 он.  БШУЯ-ны дээд боловсролын байгууллагын аттестатчилалд амжилттайгаар хамрагдав.
  • 2015 он. Шинэ Иргэншил дээд сургууль 15 жилийнхээ ойг тэмдэглэв.

Харилцагч байгууллагууд