Оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
ОЮУТАН, СУРАЛЦАГЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ
ШИДС-ийн оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь НХХ-ийн сайд болон БСШУ-ны Сайдын 2008 оны 136/130 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”- ийн хүрээнд ШИДС-ийн Захирлын 2012 оны 04-р сарын 06 ны өдрийн 25 тоот тушаалаар байгуулагдсан юм.
Бидний үйлчилгээ:
- Оюутан, суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ. мэдээллээр хангах;
- Оюутанд хөдөлмөр эрхлэхэд нь шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гарын авлага материал бэлтгэн өгөх;
- Оюутан, суралцагчдыг байнгын болон цагийн ажлын байрны мэдээллээр хангах;
- Оюутан, суралцагчдын танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг дэмжиж зуучлах;
- Ажил олгогчидтой хамтран ажиллах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
- Төгсөгчдийн ажлын байрны судалгаа гаргах;
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа хийх;
Оюутан та манай төвд бүртгүүлснээр:
- Хичээлийн бус чөлөөт цагаар зохистой ажил хийж орлоготой болно.
- Ажил олгогч аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн ажлын байрны мэдээллийг хүлээж авна.
- Өөрт тохирох ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулна.
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшиж өөрийгөө хөгжүүлнэ.
- Хөдөлмөрийн харилцааны хууль эрхзүйн зөвлөгөө авна.
- Нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг бүлгээр болон ганцаарчилсан байдлаар авах боломжтой болно.
Дараах хаягаар орж манай төвийн үйл ажиллагаа болон мэдээ, мэдээлэлтэй танилцаж, саналаа өгөн бүртгүүлж болно.
www.careercounsel_SHIDS@yahoo.com, https://www.facebook.com/NewcivilizationinstituteEFC/
Манай төв ажлын өдрүүдэд 15:50-17:00 цагийн хооронд бүртгэнэ.
ШИДС-ийн хөдөлмөр эрхлэлтйиг дэмжих төв
Манай төвтэй хамтран ажиллах танд баярлалаа !