Эрдмийн зөвлөл
vtrYVEclkTsl3FB.jpg

Эрдмийн зөвлөл нь дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, жилд 1-3 удаа хуралдаж  тус сургуулийн сургалтын онол, аргазүй, хөтөлбөр программыг хэлэлцэн санал оруулах, шаардлагатай асуудлыг батлах, магистрын сургалтын агуулгыг тодорхойлох, магистрын зэрэг хамгаалуулах, багшид зэрэг цол олгох, багш, оюутны эрдэм шинжилгээний хурал, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах, судалгааны экспедиц зохион байгуулах багш оюутнуудыг тэдгээрт оролцуулах, магистрантурын сургалт, магистр, бакалаврын диплом бичиж хамгаалахад биечлэн туслах, багш нарын эрдэм судлалын ажилд зөвлөгөө өгөх зэргээр идэвхитэй ажиллаж Сургуулийн эрдэм шинжилгээний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд бүтээлчээр оролцдог.

Тус сургуулийн иргэншил судлал, албан хэргийн менежментийн мэргэжлүүд нь үндэсний хэмжээнд анхдагч болсон мэргэжил болохын нь хувьд тухайн мэргэжлээр магиструудыг бэлтгэхэд онцгой анхаарч ирлээ. Энэ нь манай сургуулийг бусад сургуулиудтай харьцуулахад нэг давуу тал гэж үзэж болно.

 Иргэншил судлалын магистрын мэргэшүүлэх чиглэлээр Төв Азийн иргэншил, түүх судлал, Нүүдэлчдийн хэл,Алтай судлал, Нүүдлийн соёл судлал, Төв Азийн нүүдэлчдийн угсаатны судлал, Нүүдэл судлал, Нүүдэлчдийн утга соёл, зан үйл судлал, Иргэншил судлал-Угсаатны түүхээр тус бүр нь 8 багц цаг байхаар тооцон сонгон судлуулахаар хичээлийн жагсаалтыг гаргаж эрдмийн зөвлөлөөр баталсан нь элсэгчдийн сонирхол мэргэжлийн онцлогийг харгалзан үзэхэд тустай болсон.

Бизнесийн удирдлагын магистрын мэргэшүүлэх чиглэлд банк санхүүгийн менежмент, маркетингийн менежмент, аялал жуулчлалын менежмент, албан хэргийн менежмент, зочид буудал, зоогийн газрын менежмент, хүний нөөцийн менежментийн асуудлыг багтаан Мэргэшүүлэх хичээлд нь Компанийн санхүү, Банкны ня-бо бүртгэл, хяналт, Олон улсын эдийн засаг, Олон улсын бизнесийн эрх зүй, Олон улсын менежмент, Төслийн менежмент, Чанарын менежмент, Санхүүгийн менежментийн хичээлийг 8 багц цагаар оруулдаг болгосон.

Боловсрол судлал, менежментийн магистрын мэргэшүүлэх чиглэлд Боловсролын менежмент, маркетинг, Боловсролын шинэчлэл, багшийн хөгжил, Боловсролын түүх,  философи, эрх зүй, Сургалтын онол, арга зүйг багтаан Боловсрол судлалын магистрын сонгон судлах хичээлд нь сургалтын менежмент, боловсролын шинэчлэл, хүний нөөцийн менежмент, боловсролын эдийн засаг, байгууллагын маркетинг, удирдлагын сэтгэл зүй, боловсролын эрх зүй, маркетингийн менежментийн хичээлийг 8 кредит цагаар оруулахаар баталсан нь магистрын сургалтын үйлчлэх хүрээг өргөтгөсөн бакалаврын боловсролтой иргэдэд сурах эрх чөлөөг нь олгосон өргөн сонголт бий болгож өгсөн юм.

Сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн:

Л.Болд  Академич, доктор (Sc.D), професор, Эрдмийн зөвлөлийн дарга.
Б.Катуу   Доктор (Sc.D), профессор
Х.Галя Профессор
А.Туяа  доктор (Ph.D),
М.Чимэддорж доктор (Ph.D), професор
Б.Гэрэлтуяа  Доктор(Ph.D)
Э.Пүрэвжав доктор (Ph.D), професор
Ж.Долгорсүрэн доктор (Ph.D), професор
Д.Цэндмаа доктор (Ph.D),

Х.Ганхуяг    Докторант
Н.Бадамрагчаа МУМНБ

Манай сургуулийн эрдмийн зөвлөлийн нэг давуу тал нь эрдэм шинжилгээний ажилд оюутан, багш нарыг оролцуулах бүрэн боломжтой, эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлтэй болсон, багш нарын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр тодорхой сэдвээр хийдэг, гадаад, дотоодын эрдэмтэдтэй тогтмол уулзалт ярилцлага хийдэг болсон явдал юм.

Харилцагч байгууллагууд