Санамж бичигт гарын зурлаа
mmErqxEtE71e3ot.JPG

MОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ ШИНЭ ИРГЭНШИЛ МСҮТ, БНСУ-ЫН ЧОЛА АЙМГИЙН ОЛОН УЛСЫН СОЛОНГОС ХООЛНЫ ИНСТИТУТ ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Солонгос болон монгол үндэсний хоолны соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож гарын үсэг зуран дараах чиглэлээр хамтран ажиллаж болсон юм. Үүнд:

1.      Хоёр талын хамтын ажиллагааны цогц системийг боловсруулах;

2.      Монгол, Солонгос үндэсний хоолны мэргэшсэн тогооч бэлтгэх 1+1 хамтарсан хөтөлбөрийг боловсруулж 2017-2018 оны хичээлийн жилээс сургалтыг эхлүүлэх;

3.      Судалгааны хамтарсан төвийг байгуулах;

4.      Багш, оюутан солилцооны хөтөлбөрийг боловсруулах;

Мөн түүнчлэн хоёр талын хөгжлийг дэмжих ба хамтарсан (R&D) инновацийн судалгаа хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Харилцагч байгууллагууд