Видео мэдээ
brand commercial
Холбоотой мэдээ
НОМЫН САН
НОМЫН САН, ХЭВЛЭЛ-МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

R5zmkJOLHTG9PHJ.JPG

e1w41BrLAlHGxWx.JPG

Шинэ иргэншил дээд сургуулийн номын сан нь анх 2000 онд Англи, Орос, Монгол хэл дээрхи хэвлэгдсэн 5000 орчим номтойгоор үйл ажиллагаа эхлэж байсан бол өдгөө манай номын сангийн үйл ажиллагаа нь улам өрөгжин Шинэ иргэншил дээд сургууль болон сургуулийн дэрэгдэх коллеж, магистрын сургалт, эчнээн сургалтын үйл ажиллагааг дэмжхүйц хүрээнд ажиллах болсон байна. Манай фондын баяжилтын хувьд 2015 оны байдлаар эрдэм шинжилгээний фонд, сургалтын фонд, хэвлэл мэдээллийн булан гэсэн хэсгээс бүрдсэн 13900 орчим ном хэвллээр фондоо баяжуулан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Мөн багш эрдэмтэн, оюутан суралцагчдын хэрэгцээ шаардалгад нийцсэн 46 хүний ширээ сандал бүхий уншлагын танхимтай. Манай номын сан нь фондын баяжилтаа жил бүр нийт номын фондын 4-5 % -тай тэнцхүйц номын баяжилтаар нэмэгдүүлэх зорилго тавьдаг ба манай номын сангийн фондын 65-70%-ийг Монгол ном, 10-12 %-ийг Англи ном, 8-10%-ийг Орос ном, 5-6%-ийг тогтмол хэвлэл, 5%-ийг нэг сэдэвт бүтээл, 2%-ийг хэвэлмэл бус материал эзэлж байна. Номын сангийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох үүднээс номын сангийн фонд, үйлчилгээнд Lib4u 1.2 программыг нэвтрүүлсэн ба номын фондын нэг бүрчилсэн бүртгэл, шинэ номын бүртгэл, уншигчдын мэдээлэл, бүртгэл, каталоги, каталогийн хайлт зэргийг Lib4u 1.2 программын хүрээнд цахим хэлбэрт оруулснаараа номын сангийн үйл ажиллагааны ачаалал мэдэгдхүйц багассан ба номын сангийн үйл ажиллагааг хөгжүүлэх, сайжруула, өрөгжүүлэх ажлуудыг цаашид хийсээр байна.   

 

Номын сан, хэвлэл-мэдээлэл үйлчилгээний төв

Харилцагч байгууллагууд