БСНББТ

БАНК САНХҮҮ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ

E2ezuzpxneAhG0K.jpg

 

Эрхэм зорилго.

Зах зээл болон ажил олгогчдийн шаардлагад нийцэхүйц мэргэжлийн чадварлаг , ёс зүйтэй, төлөвшсөн нягтлан бодогч, банкны менежер бэлтгэхэд мэргэжлийн чанартай үйлчилгээ үзүүлнэ.

“Шинэ-Иргэншил дээд сургууль” 2000 онд байгуулагдсанаар манай тэнхимийн тулгын чулуу тавигджээ. Энэ хугацаанд тодорхой үе шатуудыг дамжин хөгжсөөр Монгол Улсын боловсролын салбарт банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг нэгж болж чадсан юм. Тус тэнхим нягтлан бодогч, татварын ня-бо хяналт, банкны удирдлага гэсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг.

Тэнхимийн бүрэлдэхүүн:

Манай тэнхимд өнөөдөр Зөвлөх профессор ММНБ н.Дашням, Н.Бадамрагчаа, доктор (Ph.D), ММНБ М.Болор-Эрдэнэ, магистр зэрэгтэй багш нар ажиллаж байна.

 Тус тэнхим нь НББ-ийн мэргэжлээр дараах хэлбэрийн сургалтуудыг зохион байгуулж байна. Үүнд:

  1. Бизнесийн удирдлагын бакалавр
  • Өдөр (суралцах хугацаа 4-н жил)
  • Эчнээ (суралцах хугацаа 2,5-н жил)

2. Бизнесийн удирдлагын магистр (суралцах хугацаа 1,5 жил)

Тэнхимээс зохион байгуулагддаг ажлын чиглэл:

  • Сургалтын арга технологийг боловсронгуй болгох, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх
  • Эрдмийн зэрэг цолтой багш нарын тоог нэмэгдүүлэх
  • Сургалтдаа стандартад нийцсэн ном сурах бичиг ашиглах
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өргөжүүлэх
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх

Тэнхмийн эрдэм шинжилгээний чиглэл:

  1. Нягтлан бодох бүртгэл:
  • Татварын болон санхүүгийн тайлангийн зөрүүгийн тайлангийн хэрэгжилт
  • Анхан шатны бүртгэлийн хөтлөлт
  • Бүтээгдэхүүний зардал бууруулах арга зам
  • Жижиг дунд бизнесийн байгууллагын санхүүгийн тайлан дахь шинжилгээг боловсронгуй болгох

 2.  Банкны удирдлага

Харилцагч байгууллагууд