Мэндчилгээ

axx3GMJxmRBu3vR.JPG

Шинэ иргэншил дээд сургуулийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Мэндчилгээний эхэнд бидэнд гүн туслалцаа үзүүлэн хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье. Манай сургууль Монгол улсын дээд боловсролын салбарын  өөрчлөлт шинэчлэлтийн эхлэл болох 2000 онд Иргэншил судлалаар мэргэжилтэн бэлтгэх, нүүдэлчдийн өв соёлыг судлах, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилгоор анх байгуулагдсан онцлогтой. Энэ зорилгоо ч амжилттай хэрэгжүүлж Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн болон хөрш орны эрдэмтэдтэй хамтран экспедицэд залуу багш оюутнуудыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд 2 залуу багш докторын (Ph.D)зэрэг хамгаалж, судалгааны ажил үргэлжилж байна. Мөн нүүдэлчин түмнийхээ соёл иргэншил, уламжлалыг залуу үедээ өвлүүлэх, гүнзгийрүүлэн судлах эх түүхээрээ бахархах үзэл төлөвшүүлэх зорилгоор монголын түүх, иргэншлийн олимпиадын түүхийн хүрээлэн, Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн, Нийслэлийн боловсролын газартай хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Эрдэмтэн багш нар  маань ч нүүдлийн Соёл иргэншлийн чиглэлээр ОУ-ын ЭШ-ний хуралд илтгэл хэлэлцүүлэх "Эрдмийн бичиг" цувралаа хэвлүүлэх, сурах бичиг нэг сэдэвт зохиол бичих зэргээр судалгааны ажлаа үргэлжлүүлэн уйгагүй хөдөлмөрлөж байна. Бид өнгөрсөн 17 жилийн хугацаанд алсын хараа, эрхэм зорилго зорилтоо тодорхойлон, мастер төлөвлөгөөгөө боловсруулж үе шаттай хэрэгжүүлсэн цомхон бүтэцтэй, чадварлаг багштайгаар судалгаанд суурилж сургалтаа зохион байгуулан ажилласнаар анхны болон ахисан шатанд магадлан итгэмжлэгдэж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам-ны аттестатчилалд амжилттай дүн үзүүлэн Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамт олон боллоо. Шинэ иргэншил дээд сургууль нь оюутанд ээлтэй сургууль, судалгаанд суурилсан оны шилдэг сургууль зэрэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Их дээд сургуулийн холбооны үнэлгээ хүндлэл хүртсэн билээ. Бидний нэрийн хуудас болсон төгсөгчид маань төр засаг боловсрол соёл, шинжлэх ухааны салбарт болон хувийн секторт амжилттай ажиллан "Шинэ иргэншлийнхэн" гэсэн брэнд нэр бүтээлч алдраа дурсгаж байгаад бахархаж байна. Манай хамт олон Сургалт эрдэм судлалын ажилдаа шинэ технологи нэвтрүүлж, багш боловсон хүчний чадварыг сайжруулах, оюутны сурч боловсрох, хөгжих таатай орчин бүрдүүлэх шат дараалсан бодлогоо хэрэгжүүлж тогтвортой хөгжин, ОУ-ын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болохоор итгэл дүүрэн ажиллаж байна.

Шинэ иргэншлийнхэн та бүхнийг баяртай угтах болно.

Захирал                  Проф. Х. Галя

Харилцагч байгууллагууд