Эдийн засаг менежментийн тэнхим

ЭДИЙН ЗАСАГ МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ

0HxMgnzowrjvNCl.jpg

Эрхэм зорилго.

Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон магистрын түвшинд зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Тус тэнхим 2000 онд байгуулагдан ажиллаж байна. Манай тэнхимд  Монгол улсын гавьяат багш доктор профессор  н.Хандсүрэн, доктор профессор  Б.Мягмаржав,  доктор профессор  н. Баянтөр, доктор профессор н.Бэхтөр, доктор Б. Гэрэлтуяа, Х. Ганхуяг  нарын нэр хүндтэй эрдэмтэн, багш нар ажиллаж байсан түүхтэй.

Тэнхимээс зохион байгуулдаг ажлууд:

Мэргэжлийн чиглэлээр: Аялал жуулчлалын менежмент, зочид буудал зоогийн газрын менежмент, Аялал жуулчлал –Англи хэл, албан хэргийн менежмент ангиудын танилцах ба үйлдвэрлэлийн дадлага, англи хэлний баяр, тэнхимийн өдөрлөг, Менежментийн аст, уран илтгэлийн тэмцээн

Урлаг спортын чиглэлээр:  Сургуулийн урлагийн үзлэг, Сагсан бөмбөг,  шатар,  сургуулийн аварга шалгаруулах тэмцээн, “Шинэ иргэншил дээд ” сургуулийн хэмжээнд зохиогддог  явган аялал, үүргэвчтэй төрөл бүрийн аялал болон дадлагууд

Чөлөөт цаг, баяр ёслолын чиглэлээр: Танилцах үдэшлэг, сүлд модны наадам, хонхны баяр, анги болон тэнхимүүдийн нэрэмжит арга хэмжээ

Олон нийтийн ажил: Хичээлээс гадуур зохион байгуулагддаг өөрийн сургууль, сургуулийн нэрэмжит клубууд болон бусад сургууль салбар сургуулиудын оюутнуудыг хамарсан уралдаан тэмцээнд зохион байгуулалттай оролцдог.

Тус тэнхим:

  • Маркетингийн удирдлага
  • Албан хэргийн менежмент
  • Зах зээлийн эдийн засаг, аж ахуй эрхлэлт
  • Хүний нөөцийн удирдлага зэрэг мэргэжлийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгуулагад үйлчилгээ үзүүлдэг.

Тус тэнхим нь хичээл сургалтын үйл ажиллагаанаас гадна улсын болон хувийн их, дээд сургуулиудын нэрэмжит уралдаан, тэмцээн олимпиадад удаа дараа амжилттай оролцож байсан бөгөөд монголын их дээд сургуулийн оюутан, багш судлаачдын дунд явагддаг  эрдэм шинжилгээний бага хуралд жил бүр тогтмол амжилттай оролцдог.

Тэнхимийн эрдэм судлалын чиглэл:

  • Олон улсын худалдаа, маркетинг
  • Үүргэвчтэй аялал Backpacing
  • Хүний нөөцийн удирдлага
  • Хувь хүний маркетинг
  • Монголын үндэстэн ястнуудын соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь
  • Албан хэргийн удирдлага, зохион байгуулалт
  • Хоол үйдвэрлэлийн технологи
  • Микробиологи, эрүүл ахуй

Харилцагч байгууллагууд