Ерөнхий эрдэм суурь боловсролын тэнхим

ЕРӨХИЙ ЭРДЭМ СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТЭНХИМ

tqepuJjedrKK5jD.jpg

Тус тэнхим нь 2000 онд байгуулагдсан. Анх гадаад хэл, компъютер, түүх, иргэншил судлал, монгол хэл, философи, математикийн багш нарын бүрэлдэхүүнтэй байсан. Одоо монгол хэл, түүх, иргэншил судлал, философи, соёл судлал, математик, хими-физик, биологи газарзүй, мэдээлэл зүй, компьютерийн техник, англи хэл, солонгос хэл, боловсрол судлал, биеийн тамир-эрүүл мэнд, цахилгааны мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй болон өргөжсөн.

Тэнхимийн эрхлэгчээр Доктор Д.Бат-Эрдэнэ, Доктор Б,Катуу, Магистр М.Отгонбаяр, Доктор М.Чимэддорж нар ажилласан.

Тэнхимийн эрхэм зорилго:

Мэдээлэл, харилцаа, технологи, инновацийн хөгжил давамгайлсан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд суралцагч оюутанд бүтээлчээр ажиллаж, амьдарч, аж төрөхөд нь дараах чиглэлээр цогц чадамж төлөвшүүлэхийг зорино. Үүнд;

  • Эх хэл ба түүх, гүн ухаан, эдийн засаг, бизнес, санхүү, математик, статистик, байгалийн шинжлэлийн хэлийг эзэмшиж сайн харилцагч болгох;
  • Өөрийн санаа бодлоо учир зүйн үндэслэл, логик агуулга сайтай илэрхийлэх;
  • Амьдралын аливаа асуудлын харилцан хамаарал, уялдаа холбоог загварчлан таних,  мөн чанарыг гүнзгий ойлгох;
  • Тавьсан зорилготой, эх орондоо үнэнч, бүтээлч сэтгэлгээтэй,  ажил хэрэгч, ухаалаг бөгөөд шударгаар амьдрах иргэний хүмүүжил төлөвшилтэй болгох;
  • Боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх;
  • Тулгарч байгаа асуудлыг загварчлан тооцоолж шийдвэрлэх;
  • Сонгож авсан мэргэжлээр зайлшгүй шаардлагатай суурь боловсролыг чанартай, хүртээмжтэй, бүрэн төгс эзэмшүүлэхийг эрмэлзэх;

Стратеги зорилт:

  1. Сургуулийн нэр төрийн баталгаа имидж болсон иргэншил судлал, албан хэргийн менежментийн мэргэжлээр төгсөгчдөд суурь мэдлэг, ерөнхий соёлыг төлөвшүүлэх.
  2. Иргэншил судлалын мэргэжлээр сургуулийн дэргэд эрдэм судлалын төв байгуулах, бусад нийгмийн ухааны сургуулиудад иргэншил судлалын чиглэлээр багшлах боловсон хүчин, судлаачдыг бэлтгэх,
  3. Багш бүр өөрийн хөгжлийг хангахад байнга анхаарч ажиллах, сонгож авсан буюу мэргэшсэн сэдвээрээ эрдэм судлалын ажилд тогтмол оролцох
  4. Сургалтын арга технологийг боловсронгуй болгох

Манай тэнхимд Академич, Доктор(Sc), профессор Х.Сампилдэндэв, Академич, доктор, профессор Г.Чулуунбаатар, Академич, Доктор(Sc), профессор Л.Болд, Доктор(Sc), профессор Б.Мягмаржав, Доктор, профессор З.Лонжид, Доктор(Sc), профессор  Я. Хишигт,  Доктор, профессор Т. Хандсүрэн, Доктор, профессор М. Баянтөр, Доктор, профессор Ц.Долгорсүрэн, Доктор, профессор О.Амархүү, Доктор Д.БатЭрдэнэ, Доктор, профессор  Б.Ширнэн, Доктор, профессор  Ж.Энэбиш, Доктор, профессор А.Очир  нарын Монголын нэр хүндтэй эрдэмтэн, багш нар ажиллаж байсан түүхтэй.

Тэнхимээс зохион байгуулдаг ажлууд:

  • Сургалтын хөтөлбөр боловсруулж тэнхимийн хурлаар хэлэлцэн батлах, түүний шинэчлэл;
  • Багш нарын жилийн ажлын төлөвлөгөөнийхөө биелэлтийг хэлэлцэх, хянах, Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, хөтөлбөр, сургалтын багц боловсруулах, хичээл, сэдвийн шалгалтын тестийн сан бүрдүүлж ашиглах, аргачлал боловсруулах, хэлэлцэх;
  • Багш бүрийг заадаг хичээлийнхээ зорилго, зорилтыг тодорхойлох, агуулга, заах арга барил, чанарт дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, тайлагнах, санал боловсруулахад дадлагажуулах;
  • Сургалтын чанар, үйлчилгээний түвшинг дээшлүүлэх, багшийн боловсрол хөгжлийг хангахад тустай үйл ажиллагаа явуулах, мэдээллийн ашиглалтыг сайжруулах. “Багшийн хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Хичээлийн чанарыг дээшлүүлэх, багшаас оюутантай ажиллах арга, ур чадварыг сайжруулах,  Оюутан, суралцагчдыг сургалтын ажилд  жигд оролцох боломжийг хангах, ачааллыг оновчтой зохицуулах;
  • Оюутанд зориулсан сургалтын материал боловсруулж гарын авлага бэлтгэх, сургуулийн  редакцийн зөвлөлд гаргаж өгөх, хэвлүүлэх;
  • Багш нараар судалгаа шинжилгээний ажил хийлгэх, илтгэл тавиулах, судалгааны ажлын аргазүйг зэмших асуудлаар сургалт семинар явуулах, Докторантур, магистрантурт суралцуулах, Магистрант, оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдах, тэднээр сэдэв сонгуулах, илтгэл бичүүлж тавиулах, Магистрын болон бакалаврын төгсөх ангийн дипломын ажил удирдах;
  • Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, Ерөнхий эрдмийн хичээлийн кабинет, танхим тоноглох, оюутны заавал унших номын жагсаалтыг хичээл тус бүрээр боловсрол, сургалтын стандартын дагуу гарган зохих шаардлага тавьж ажиллах; Заадаг хичээлийн үр дүн, оюутан суралцагчдын дэлгэрэнгүй бүртгэл судалгаа хийж, тэдний оролцооны талаар эцэг эхийн хурал,  ангийн хурлуудад мэдээлэл өгөх, суралцах арга барилд нь туслах үйл ажиллагаа явуулах.  Оюутны мэдээлэл авах бололцоог өргөтгөх, интернет хаягтай, номын сангаар үйлчлүүлэх карттай байлгах;
  • Оюутан, суралцагчдын танин мэдэх сонирхол, авьяас чадварыг  хөгжүүлэх, сургуулиас зохион байгуулж буй хичээл, урлаг, спортын уралдаан, тэмцээн, олон нийтийн ажилд өргөн оролцуулах;
  • Тэнхимийн багш нараар өөрийн үнэлгээний тайланг хичээлийн жилд 2 удаа бичүүлж, түүнд  сургалт, эрдэм шинжилгээний ажил, хэвшүүлэх зүйл, мэргэжлийн үйл ажилагаа, сургууль олон нийтэд үзүүлэх үйлчилгээ, өөрийн хөгжлийг хангах арга хэмжээ зэрэг багшийн өөрийн үнэлгээний үндсэн асуудлыг багтаана;
  • Элсэлт нэмэгдүүлэх үйл ажиллагаанд тодорхой үүрэгтэй оролцох, энэ талаараа сургуулийн захиргаанд санал өгч дэмжлэг авах. Мэргэжлийн сурталчилгаа явуулах, үзэсгэлэн яармаг, сургалтуудад оролцохын зэрэгцээ оюутан, суралцагчдын сурах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх зорилгоор янз бүрийн ажлыг зохион байгуулах;
  • Тус тэнхим нь Монгол судлал, Сурган хүмүүжүүлэх чиглэлийн судалгааг дагнан эрхэлнэ;

 Тэнхимээс явуулах үйлчилгээ:

  • Мэдээллийн хэрэгсэл ашиглуулах,
  • Арга зүйн зөвлөгөө өгөх,
  • Судалгаа шинжилгээ, сургалтын аливаа ажилд жигд оролцох боломжийг хангах, ачааллыг оновчтой зохицуулах.
  • Оюутанд зориулсан сургалтын материал, сурах бичиг, зөвлөмж, гарын авлага, ном хэвлэлийг бэлтгэх, редакцийн зөвлөлд оруулах, хэвлүүлэхийг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх,
  • Нэмэлт хичээл, сургалт, семинар явуулах,
  • Докторантур, магистрантурт суралцуулах, судалгааны сэдэв сонгуулах, илтгэл бичүүлж тавиулах,
  • Хичээлийн кабинет, танхим тоноглоход захиргааны дэмжлэг авахад нь туслах,
  • Санал хүсэлт хүлээж авч шийдвэрлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

 Тэнхимийн эрдэм судлалын чиглэл:

  • Боловсрол судлал, заах арга
  • Монгол судлал
  • Хэл шинжлэл

Тус тэнхимээс төрсөн эрдэмтэд 2000-2010 он:

  1. А.Туяа  Сурган хүмүүжүүлэх ухааны доктор(Ph.D)  Улаанбаатарт 2006
  2. Б.Анхбаяр  Түүхийн ухааны доктор (Ph.D) 2010. Бээжин

Тус сургуулийг төгссөн буюу тус сургуульд багшилж байгаа багш нараас өөрийн сургуулийн магистрантурыг төгсөгчид:

  1. Батсуурийн Анхбаяр- багш, Иргэншил судлал
  2. Машбатын Отгонбаяр –багш, Иргэншил судлал
  3. Намжилмаагийн Бат-Амгалан –Төгсөгч, багш -Бизнес удирдлага
  4. Төмөрбаатарын Хишигсүрэн – Багш, Бизнес удирдлага
  5. Цэдэнбалын Бадамцэцэг –Төгсөгч, багш. Бизнес удирдлага
  6. Цэрэндоржийн Амарлхам- Төгсөгч, багш. Бизнес удирдлага.
  7. Чимэддоржийн Санчир –Багш,  Бизнес удирдлага
  8. Оюунбаатарын Туул- Төгсөгч, багш. Бизнесийн удирдлага.
  9. Шагдарсүрэнгийн Энхжаргал –Төгсөгч, багш.  Бизнесийн удирдлага
  10. Энхтуяагийн Ганчимэг- Төгсөгч, багш.  Бизнесийн удирдлага.

Бусад сургуулийн магистрантурыг төгссөн тус тэнхимд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа багш нар:

  1. Б.Наранчимэг Хэл шинжлэл
  2. Д.Дашдулам хэл шинжлэл
  3. Г.Энхбаяр  техникийн ухаан
  4. Х.Соёлмаа Монгол судлал
  5. Ж.Даваамягмар Боловсрол судлал
  6. Р.Баярцогт  Математик
  7. Д.Баттөр Техникийн ухаан
  8. О.Батхишиг Хэл шинжлэл
  9. П.Мягмарсүрэн Хэл шинжлэл
  10. Д.Энхнасан Техникийн ухаан
  11. С.Батцэцэг хэл шинжлэл
  12. А.Мөнх-Ундрах Биеийн тамир
  13. Д.Алтанчимэг Философи
  14. Б.Мөнхтуяа Хэл шинжлэл
  15. Э.Тамир  Олон улсын харилцаа. АНУ-д
  16. А.Цэцэгдолгор Хэл шинжлэл
  17. Г.Сарангэрэл  Зөвлөх багш
  18. Ц.Занаа Зөвлөх багш

Харилцагч байгууллагууд